Г.БОЛОР-ОЧИР ЭЗЭН ОРНЫ БӨХИЙГ ЯЛЛАА
Дохагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр манай улсаас 81 кг-ын жинд Гэрэлтуяагийн Болор-Очир ганцаараа барилдана. Тэрбээр эхний барилдаанаа зохион байгуулагч орны Халил Ребахитай хийж үндсэн цаг дуусахаас 40 секундын өмнө тохож цэвэр ялснаар шилдэг 32 руу оров.
Г.Болор-Очир 1/16 шигшээд Молдавын Виктор Стерпутай барилдана.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.