Мэдээ

ИОГИЙН 3 ДАХЬ УДААГИЙН ФЕСТИВАЛЬ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ИОГИЙН 3 ДАХЬ УДААГИЙН ФЕСТИВАЛЬ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Мэдээ
Монголын Иогчдын Холбооноос зохион байгуулдаг Иогийн 3 дахь удаагийн Фестиваль энэ сарын 21-нд Blue Sky Hotel & Tower-т амжилттай болж өндөрлөлөө. 
Тус арга хэмжээнд Энэтхэг Улсын Элчин Сайдын Яам, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо хамтран  ажилласан бол MCS Coca Cola ХХК-ны Powerade Mongolia болон Bonaqua  Mongolia брэнд алтан ивээн тэтгэгчээр, Боза брэнд Boza - Үр тарианы тэжээллэг ундаа , Мега Инженеринг ХХК, Мойл брэнд, Intercontinental Consultants and Technocrats компани мөнгөн ивээн тэтгэгчээр оролцож гурав  дахь удаагийн энэхүү фестивальд гадаад дотоодын шилдэг багш нарын 30 гаруй төрлийн иог бясалгалын хичээл бүтэн өдрийн турш үргэлжилж өнгөрлөө. 

Энэ удаагийн фестивалаар МИХ нь иогийн анхны сэтгүүлээ эрхлэн гаргасан ба ерөнхий ивээн тэтгэгчээр Би Эм И Ти компани хамтран ажилласан бөгөөд фестивалийн билет авсан хүн бүрд  Иог сэтгүүлээ бэлэглэсэн нь хүн бүрийн талархлыг хүлээсэн үйл явдал боллоо. 

Иогийн фестивалийг  амжилттай зохион байгуулсан МИХ-ны удирдах зөвлөлийн бүх гишүүд, фестивалийн ивээн тэтгэгчид, идэвхитэй оролцсон МИХ-ны гишүүн багш нар, гишүүн сургууль, төвүүд, сева хийн ажилласан бүх багш нартаа, урилгаар ирж хичээлийг удирдан явуулсан гадаад дотоодын бүх багш нартаа, сэтгүүлийг эрхлэн гаргасан сэтгүүлийн багийнхан, ивээн тэтгэгчиддээ  баярласан талархсанаа илэрхийлье. 

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.