Мэдээ

"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр орон даяар буюу Д.Сүхбаатарын талбай, 21 аймаг, 9 дүүрэгт нэгэн зэрэг "Эрүүл Монгол хүн" үндэсний фестивалийг зохион байгуулна.

Фестивалийн үеэр сагсан бөмбөгийн 3Х3, хөлбөмбөг, хүндийн өргөлт, газрын теннис, ханан хаданд авиралт, фитнесс, ширээний теннис, шатар, даам, дугуй зэрэг бусад спортын уралдаан, тэмцээн, скейтбоард сонирхогчдын "URBAN ZONE"-ын тоглолт болно.

Иргэд нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим холбооны үйл ажиллагаа, нийтийн дасгал, хөдөлгөөн, нийтийн спортын чиглэлээр мэдээ, мэдээлэл авч, үнэ төлбөргүй сургалтад хамрагдах боломжтой.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.