Мэдээ

ТУСГАЙ ОЛИМПЫН ДЭЛХИЙН ЗУНЫ НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДАД “БАТЛАМЖ" ГАРДУУЛЛАА

ТУСГАЙ ОЛИМПЫН ДЭЛХИЙН ЗУНЫ НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДАД “БАТЛАМЖ" ГАРДУУЛЛАА
Мэдээ

“Тусгай олимпын дэлхийн наадам-2023” Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо 2023 оны 6 дугаар сарын 17-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадамд Монголын Улсаа төлөөлөн волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг, бадминтон, бочи, жүдо, усан спорт, хөнгөн атлетик, ширээний теннис зэрэг 9 спортын төрлөөр нийт 44 тамирчид, 18 дасгалжуулагч-чиглүүлэгч оролцох юм. 

Өнөөдөр тус наадамд оролцох баг тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх Ч.Ундрахбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, Монголын Тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Алтанцэцэг нар амжилт хүсч батламж гардууллаа.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.