"ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ" АЯНЫ ХҮРЭЭНД БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, Биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлнэ” зорилтын хүрээнд “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аяныг орон даяар эхлүүлээд байна.
Тус аяны орон нутгийн үйл ажиллагааг газар дээр нь үзэж, аяны хүрээнд аймгийн БТСГ-аас хийх үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлтэй танилцах, мэдлэг олгох, зөвлөмж, дэмжлэг үзүүлэхээр Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Н.Батсүх, тус хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Баасансүрэн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Б.Жияандорж нар Дундговь аймагт ажиллаж байна.
Тус ажлын хэсгийн багийнхан аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн БТСГазрын дарга Отгонбаатар болон хамт олон, мөн биеийн тамирын багш, дасгалжуулагчид, спорт клуб, спортын холбоодын төлөөлөл, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэдэг иргэдтэй албан уулзалт ярилцлага зохион байгууллаа. Орон нутагт биеийн тамир, спортыг хөгжүүлэх, төр, төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, биеийн тамирын арга зүйч ажиллуулах талаар тавьсан саналыг аймгийн Засаг дарга хүлээн авч, орон нутагт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа хэдий ч цаашид ажил хэрэг болон ажиллахаа илэрхийллээ. Энэ үеэр Бүжигт цаг гаргая арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд бүжгээр хичээллэе ажлыг эхлүүлсэн байх бөгөөд тус бүжгийн сургалттай МУГДасгалжуулагч Б.Жияандорж танилцан зөвлөгөө өглөө. Монголын нийтийн бүжгийн спортын Дундговь аймгийн салбар холбоо байгуулагдлаа. Ажлын хэсэг өглөөний дасгал, алхалт, гүйлт зэрэг үйл ажиллагаатай танилцаж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.