Мэдээ

"ДЭЛХИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

"ДЭЛХИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Мэдээ
“Дэлхийн магадлан итгэмжлэлийн өдөр”-ийг 2008 оноос дэлхий нийтээр тэмдэглэх болсон бөгөөд энэ жилийн хувьд “Дэлхийн худалдааны ирээдүй, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд магадлан итгэмжлэлийн үзүүлэх үр нөлөө” сэдвийн доор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэлийн байгууллагууд олон нийтэд магадлан итгэмжлэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, ач холбогдлыг таниулах зорилгоор туршлага солилцох уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг нээж БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл үг хэллээ. Хэлэлцүүлэгт Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал, Спортын клубийн магадлан итгэмжлэлийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Соёлмаа, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны захирал Ж.Ариунболд, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн Магадлан итгэмжлэлийн албаны дарга Н.Сэвжид, Үндэсний Итгэмжлэлийн Төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Отгонбаяр нар оролцлоо. Мөн байгууллагынхаа үйл ажиллагаа, бүтэц чиг үүргийн талаар танилцуулсан бол магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудын төлөөлөл болох Мандах Их Сургууль, “Мөнгөн гүүр” эмнэлэг, “Голден жем” фитнес клуб, Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн Чанарын алба хариуцсан дарга, мэргэжилтнүүд магадлан итгэмжлүүлсний давуу тал, ач холбогдлын талаар мэдээлж, талуудын сонирхсон асуултад хариулт өгч, харилцан туршлага солилцов. Цаашид цахим платформ хөгжүүлэх, шинжээч томилох, шинжээчийн сургалт зохион байгуулах, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлыг өргөжүүлэх, нэр томьёог нэгдмэл болгох зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.