Мэдээ

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХЭН НЭГ НЬ ЯЛАГЧ БОЛОХООС ИЛҮҮ ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ НЬ ЧУХАЛ

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХЭН НЭГ НЬ ЯЛАГЧ БОЛОХООС ИЛҮҮ ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ НЬ ЧУХАЛ
Мэдээ

Баянхонгор аймагт Хүүхдийн спортын VII их наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2023.06.19/ болж байна.
Наадмын нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв. Тэрбээр “Монгол Улсын түүхэнд анх удаа орон нутагт наадмыг зохион байгуулж, түүх бүтээж байна. Аль ч улс, орны ирээдүй бол хүүхэд, залуус байдаг. Хүн амын 70 орчим хувийг хүүхэд, залуус бүрдүүлж байна. Монгол Улс хөгжлийн үзүүлэлтээрээ дэлхийд тэг голд нь байна. Манай улсын хүн амын 70 хувийг хүүхэд залуус эзэлж байгаа нь хөгжил, ирээдүйн маш том боломж байна гэсэн үг.
Хүүхдийн спортын наадмыг хоёр жил тутамд зохион байгуулах Засгийн газрын шийдвэр нь оюун санаа, бие бялдар, ёс суртахуун, хүмүүжлийн хувьд алсын хараатай ирээдүйн монголыг бүтээх, урам зоригийг нь бадраах эрхэм зорилготой юм. Энэ удаагийн Хүүхдийн спортын наадамд 21 аймаг, есөн дүүргийн 43 мянга гаруй өсвөрийн тамирчид анхан шатанд өрсөлдснөөс 5000 гаруй шилдэг тамирчин шалгаран оролцож байна. Та бүхэн хоорондоо өрсөлдөж, хэн нэг нь ялагч болохоос илүү өөрөө өөрийгөө явах нь хамгийн үнэ цэнтэй зүйл юм, та бүхэндээ амжилт хүсье” хэмээн тодотголоо.
Энэхүү спортын наадамд хотын есөн дүүрэг, 21 аймгаас ирсэн баг, тамирчид спортын 23 төрөлд 10 өдрийн турш авахаалж самбаа, хурд хүчээ сорих юм.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.