Мэдээ

12 ТЭМЦЭЭНД ДАРААЛАН ТҮРҮҮЛСЭН БОСОО ОХИН

12 ТЭМЦЭЭНД ДАРААЛАН ТҮРҮҮЛСЭН БОСОО ОХИН
Мэдээ
12 ТЭМЦЭЭНД ДАРААЛАН ТҮРҮҮЛСЭН БОСОО ОХИН

Баянхонгор аймагт болж буй Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд газар газраас өсвөр үеийн шилдэг тамирчид олноор хүрэлцэн ирж оролцож буй. Боксын төрөлд охидын 46 кг-ын жинд Хан-Уул дүүргээс оролцсон Азжаргалын Амина бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө дуусгаж алтан медаль хүртсэн. 14 настай Амина охин боксын спортоор хичээллээд нэг жил, 7 сарын хугацаанд 12 тэмцээнд дараалан алтан медаль хүртсэн супер амжилтыг үзүүлээд буй. 

Тэрбээр Нисэхийн VII сургуулийн биеийн тамирын багш Э.Гаваагийн удирдлага дор боксын спортоор хичээллэснээс хойш асар богино хугацаанд өндөр амжилт үзүүлэн оролцсон тэмцээн бүртээ шар өнгийн медаль зүүж одоогоор ялагдал гэдгийг амсаагүй яваа. А.Амина энэ жил өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн, “Олимпийн гараа”, Монголын хүүхдийн спортын зуны VII наадам гээд дөрвөн том тэмцээнд нэг амьсгаагаар аваргалсан юм.

Түүнийг “Бээжин-2008” олимпийн мөнгөн медальт, боксын анхны дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбатай ижил төстэй техниктэй хэмээн боксын мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөө ч Сэрдамбыг хүндэлж биширч түүн шиг мундаг боксчин болох зорилготой.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.