ХОНГОР НУТГИЙН ОХИД АЙМГИЙНХАА ГУРАВ ДАХЬ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын сүүлийн өдөр волейболын шигшээ тэмцээн болж байна. Охидын алтан медалийг наадмыг зохион байгуулагч Баянхонгор аймгийн баг хүртэв. Хонгор нутгийн охид шигшээ тоглолтод Дундговь аймгийг 2:0-ээр буулган авч тус наадмаас аймгийнхаа гурав дахь алтан медалийг авчирсан юм.
Хүрэл медалийг Говь-Алтай аймгийн баг хүртэв.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.