ХҮҮХДИЙН СПОРТЫН VII НААДМЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ
Монголын хүүхдийн спортын зуны VII их наадам зургадугаар сарын 19-29-ны өдрүүдэд Баянхонгор аймагт болж өндөрлөлөө. Хөдөө орон нутагт анх удаа, тэр дундаа Баянхонгорт болсон хүүхдийн спортын наадамд 21 аймаг, есөн дүүргийн 11-18 насны 5000 гаруй тамирчин чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3x3, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, спорт бүжиг, байт харваа, бадминтон, гандбол, таеквондо гэсэн спортын 23 төрөлд хурд хүчээ үзэж, оюун ухаанаа уралдуулж, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
“Нөхөрлөе, Хөгжье, Хамгаалья” уриан дээр зохион байгуулагдсан наадам 197 жин зайд 1500 медалийн төлөө 17 спорт заал танхимд зохион байгуулагдаж Хан-Уул дүүргийн баг 26 алт, 22 мөнгө, 24 хүрэл, нийт 72 медальтай багийн дүнгээр тэргүүлж, Сүхбаатар дүүрэг 21 алт, 19 мөнгө, 21 хүрэл, Баянгол дүүрэг 17 алт, 8 мөнгө, 11 хүрэл медальтай аман хүзүүдлээ.
Наадмын тойм мэдээллийг хүргэе.
Чөлөөт бөх:
Чөлөөт бөхийн төрөл зургадугаар сарын 20-21-нд “Номун далай” сургуулийн зааланд болсон. Хөвгүүд (45, 48, 51, 55, 60, 66, 71, 80, 92, 110), охидын (40, 43, 46, 49, 53, 57, 61, 65, 69, 73) тус бүр 10 нийт 20 жинд зохион байгуулагдаж, Төв аймаг, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар дүүрэг багийн дүнгээр эхний гурван байрыг эзэлжээ. Өсвөр үеийн Азийн АШТ-ий медальт Б.Занданбат, Ч.Мягмарбаяр, Ү.Мөнхчимэг, А.Анх-Эрдэнэ нарын шилдэг өсвөр үеийн тамирчид үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж аваргалав.
Жүдо бөх:
Баянхонгор аймгийн Биеийн тамир, спорт хорооны зааланд зургадугаар сарын 27-28-нд хөвгүүдийн 50, 55, 60, 66, 73, 81, -90, +90, охидын 40, 44, 48, 52, 57, 63, -70, +70 кг-ын жинд болсон. Энэ жил Европт болсон өсвөр үеийн гурван олон улсын тэмцээнд түрүүлсэн Т.Ариунзаяа, өсвөр үеийн Азийн аваргын медальт Ц.Энхжин нарын тэргүүтэй өсвөр үеийн олон шилдэг залуу тамирчид өрсөлдөв.
Бокс:
Зургадугаар сарын 23-28-ны өдрүүдэд “Дөвөнт” спорт зааланд 20 багийн 174 тамирчин хөвгүүдийн 44, 46, 48, 50, 52, 54, 57, 60, -63, +63 кг,охидын 44, 46, 48, 50, 52, 54, 57, +57 кг-ын жинд өрсөлдсөн. Баянгол дүүргээс оролцсон ах дүү Ц.Манал, Ц.Лхам, Хан-Уул дүүргээс өрсөлдсөн А.Амина гээд шилдэг боксчид жин тус бүртээ торолгой түрүүлэв.
Сагсан бөмбөг:
Зургадугаар сарын 20-23-нд Усан бассейн спортын ордон, спорт хорооны заал, “Чандмань” спорт заал, “Номгон” сургуулийн зааланд болсон сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Хөвгүүдээс Сүхбаатар аймаг, Дархан-Уул, Орхон аймаг, охидоос Баянгол дүүрэг, Орхон аймаг, Баянхонгор аймгийн багууд эхний гурван байрыг эзэллээ.
3x3 сагсан бөмбөг:
Зургадугаар сарын 24-25-нд “Чандмань” спорт зааланд болж хөвгүүдийн 24, охидын 20 баг өрсөлдсөн. Хөвгүүдийн ангилалд Говьсүмбэр аймаг, Баянгол дүүрэг, Баянхонгор аймгийн баг алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бол охидын ангилалд Орхон, Төв аймаг, Хан-Уул дүүргийн баг эхний гурван байрыг эзлэв.
Уран сайхны гимнастик:
Уран сайхны гимнастикийн төрөл зургадугаар сарын 20-21-ны өдрүүдэд Усан бассейн спортын ордонд ганцаарчилсан болон багийн төрөлд зохион байгуулагдсан. Ганцаарчилсан төрөлд Чингэлтэй дүүргийн тамирчин Г.Анар 48.500 оноогоор алтан медаль хүртэж, Баянгол дүүргийн Н.Эгшиглэн 41.500 оноо, Баянхонгор аймгийн тамирчин П.Уянга 40.550 оноогоор хоёр, гуравдугаар байрт оров. Багийн төрөлд Баянзүрх дүүрэг 14.500, Чингэлтэй дүүрэг 12.650, Хан-Уул дүүргийн гимнастикчид 12.450 оноогоор алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.
Хөлбөмбөг:
Улаанбаатар хотод буюу Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд зургадугаар сарын 16-23-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Шигшээ тэмцээнд аймаг, дүүргээс шалгарсан 15 баг өрсөлдснөөс алтан медалийг П.Мөнхбат дасгалжуулагчтай, Б.Батжавхлан ахлагчтай Баянгол дүүргийн баг хүртэв. Ш.Ган-Эрдэнэ дасгалжуулагчтай Д.Денис ахлагчтай Хан-Уул дүүрэг мөнгө, Х.Цэнд-Аюуш дасгалжуулагчтай Б.Сүлд-Эрдэнэ ахлагчтай Сүхбаатар дүүргийн баг хүрэл медалийн эзэн боллоо.
Шатар:
Зургадугаар сарын 20-22-нд “Номундалай” сургуулийн урлагийн зааланд болж 20 аймаг, 7 дүүргийн 54 шатарчин швейцарь системээр 7 өрөгт оюун ухаанаа уралдуулсан. Хөвгүүдийн ангилалд Сүхбаатар дүүргийн Ө.Агьбат 6.0 оноогоор түрүүлж, Сэлэнгэ аймгийн Т.Түвшинтулга, Багануур дүүргийн Б.Бүтэнбаяр тус бүр 5.0 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн болсон. Охидын ангилалд Баянзүрх дүүргийн Н.Содгэрэлт 6.0, Говьсүмбэр аймгийн М.Мөнхпүрэв, Багануур дүүргийн Б.Ану нар тус бүр 5.5 оноогоор эхний гурван байрт оржээ.
Усанд сэлэлт:
Зургадугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Усан бассейн спортын ордон”-д болов. 18 багийн 91 тамирчин араар даллах, өврөөр даллах, мэлхий сэлэлт, далайн гахай сэлэлт гэсэн төрөлд 50, 100, 200 метрийн зайд нийт 27 багц медалийн төлөө өрсөлдөв. Хан-Уул дүүргээс оролцсон 15 настай тамирчин Э.Эрхэс 13 зайд уралдаж 13 алтан медаль хүртэж, супер амжилт үзүүлэн Баянхонгорын хүүхдийн спортын наадмын гол баатраар тодорсон.
Усан сэлэлтийн төрөлд Хан-Уул дүүргийн тамирчид 18 алт, 12 мөнгө, 6 хүрэл медаль нийт 36 медальтайгаар тэргүүлж, Орхон аймаг 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл, Сүхбаатар дүүрэг 3 алт, 5 мөнгөн медальтай удаалав.
Крикет:
Хүүхдийн спортын наадмын төрөлд анх удаа багтсан тус төрөл нь зургадугаар сарын 20-26-ны өдрүүдэд крикетийн талбайд боллоо. Хөвгүүдийн Говьсүмбэр аймгийн баг алтан медаль хүртэж, Дархан-Уул аймаг удаалж, Баянзүрх дүүргийн баг гутгаар байрт оров. Охидын ангилалд Баянхонгор аймгийн баг тус наадмын анхны алтан медалиа авч, Говьсүмбэр аймгийн баг хоёр, Сүхбаатар дүүргийн баг гуравдугаар байрт шалгарчээ.
Буудлага:
Баянхонгор аймгийн III багийн спорт зааланд зургадугаар сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Буудагчид хийн гар буу, урт бууны 10 метрийн ганцаарчилсан, баг, холимог багийн дасгалд өрсөлдсөн. Сэлэнгэ аймгийн тамирчин Я.Марал, Т.Максим нар хоёр алтан медальтай нутаг буцав.
Хүндийн өргөлт:
Хүндийн өргөлтийн тэмцээн зургадугаар сарын 23-25-нд IV багийн спорт зааланд 8 аймаг, 9 дүүргийн 140 гаруй тамирчин хөвгүүдийн 45, 49, 55, 61, 67, 73, 81, 89, -96, +96, охидын 40, 45, 49, 55, 59, 64, 71, 76, -81, +81 кг гэсэн нийт 20 жинд өрсөлдсөн. Хүндийн өргөлтийн төрөлд Өвөрхангай аймгийн баг 7 алт, 3 мөнгөн, 5 хүрэл медаль хүртэж багаараа тэргүүлж, Хөвсгөл, Баянзүрх дүүргийн баг тус бүр гурван алтан медальтай удааллаа.
Волейбол:
Волейболын тэмцээн зургадугаар сарын 24-28-нд усан бассейн спортын ордон, спорт хорооны заал, Чандмань спорт заал, “Номгон” сургуулийн заал гэсэн болсон бөгөөд эрэгтэй, эмэгтэй 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Хөвгүүдийн ангилалд Баянгол дүүргийн баг алт, Дундговь аймаг мөнгө, Завхан аймаг хүрэл медалийн эзэн болжээ. Охидын ангилалд наадмыг зохион байгуулагч Баянхонгор аймгийн баг түрүүлж, Дундговь, Говь-Алтай аймгийн охид мөнгө, хүрэл медаль хүртэв.
Самбо бөх:
Зургадугаар сарын 22-23-нд “Номун далай” сургуулийн зааланд болсон. Хөвгүүдийн 46, 49, 53, 58, 64, 71, 79, -88, +88, охидын 41, 44, 47, 50, 54, 59, 65, -72, +72 кг гэсэн жинд хүчээ үзэв. 18 жинд 11 аймаг, дүүрэг алтан медаль хүртснээс Төв аймаг 3, Сэлэнгэ аймаг, Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүргийн самбочид тус бүр хоёр алтан медальтай буцсан. Төв аймгаас
Уулын дугуй:
Уулын дугуй хөвгүүд, охидын кросс, марафон төрөлд зохион байгуулагдаж Хан-Уул дүүргээс оролцсон Э.Сайханбилэг, Сүхбаатар аймгийн О.Анар нар зай тус бүртээ аваргалж, охидын хоёр төрөлд Баянгол дүүргийн Н.Энхжин, Төв аймгийн Д.Отгонзул, Х.Отгонтэнгэр нар дарааллаар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Ширээний теннис:
Ширээний теннисний тэмцээн зургадугаар сарын 25-27-нд “Эрдэнэмандал” сургуулийн спорт зааланд боллоо.Тэмцээнд есөн дүүрэг, 21 аймгийн 48 тамирчин ганцаарчилсан, баг, холимог гэсэн гурван төрөлд өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодров. Чинщгэлтэй дүүргийн тамирчин Б.Индра ганцаарчилсан болон багийн төрөлд 2 алтан медаль хүртсэн бол хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд Дархан-Уул аймгийн тамирчин М.Манлайжаргал, багийн төрөлд Ч.Энх-Од дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн баг, холимог хосын төрөлд А.Билгүүн, С.Анхмаа нарын бүрэлдэхүүнтэй Сонгинохайрхан дүүргийн баг аваргалав.
Байт харваа:
Зургадугаар сарын 26-28-ны өдрүүдэд үндэсний сурын талбайд болж 12 байгууллагын эрэгтэй 31, эмэгтэй 37 тамирчид оролцож байгаа бөгөөд 60 метрийн зайд хувийн, багийн, холимог төрөлд өрсөлдсөн. Хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд Баянгол дүүргийн Б.Буянхишиг, охидын ганцаарчилсан төрөлд Дархан-Уул аймгийн Б.Оюун-Эрдэнэ, багийн хөвгүүдийн ангилалд Баянгол дүүрэг, охидын ангилалд Орхон аймаг, холимог багийн төрөлд Дархан-Уул аймгийн баг алтан медаль хүртэв.
Гандбол:
Гандболын тэмцээн зургадугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Номгон” сургуулийн зааланд боллоо. Хөвгүүдийн ангилалд Хан-Уул дүүрэг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймгийн багууд алт, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Охидын ангилалд Дорноговь аймгийн баг аваргалж Баянхонгор аймаг аман хүзүүдэж, Булган аймаг гутгаар байрт оров.
Таеквондо:
Зургадугаар сарын 20-22-нд “Эрдэм” сургуулийн спорт зааланд 15-17 насны тамирчид хөвгүүдийн 48, 55, 63, -73, +73, охидын 44, 49, 55, -63, +63 кг-ын жинд өрсөлдөв. Багийн дүнгээр 4 алт, 2 хүрэл медальтай тэргүүлж, Сэлэнгэ аймаг 3 алт, 3 хүрэл, Баянгол дүүрэг 1 алт, 2 мөнгөн медальтай удаалсан.
Спорт бүжиг:
Зургадугаар сарын 27-28-нд “Чандмань” спорт зааланд 10 багийн 40 гаруй хос 45 төрлөөр өрсөлдсөн. Стандарт болон латин бүжгийн Баянзүрх дүүргийн I баг, Баянзүрх дүүргийн II баг, Өмнөговь аймгийн спорт бүжгийн баг эхний гурван байрт оров.
Хөнгөн атлетик:
Улаанбаатар хотын Налайх дүүргийн хөнгөн атлетикийн талбайд зургадугаар сарын 19-21-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Хөвгүүд, охидын тус бүр 19 зай төрөлд хурд хүчээ сорьсон бөгөөд Архангай аймгийн тамирчин С.Цэрэнжамц, Дорнод аймгийн тамирчин Б.Оюунзул, Дархан-Уул аймгийн тамирчин Ж.Нарангарав нар хоёр төрөлд алтан медаль хүртэв. Дорнод, Дархан-Уул аймгийн хөнгөн атлетикчид тус бүр 6 алттай тэргүүлсэн.
Бадминтон:
“Номун далай” спорт сургуулийн зааланд зургадугаар сарын 27-28-нд болж хөвгүүд, охидын ганцаарчилсан, баг, холимог хосын төрөлд өрсөлдсөн. Хөвгүүдийн төрөлд Хэнтий аймгийн Ч.Наранбаяр, О.Бишрэлт-Эрдэнэ, Дорнод аймгийн О.Эрхбаялаг, охидын ангилалд Хэнтий аймгийн Э.Хулан, Баянзүрх дүүргийн Б.Ариунбуян, Хөвсгөл аймгийн М.Энэрэл нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болж, хөвгүүдийн багийн төрөлд Хэнтий, охидод Хөвсгөл аймаг, хосын төрөлд Орхон аймгийн баг түрүүлсэн.
Даам:
Зургадугаар сарын 20-22-ны өдрүүдэд “Номгон” сургуулийн спорт зааланд болж 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 44 тамирчин (эрэгтэй 21, эмэгтэй 23) швейцарь системээр 7 өрөг тоглож дүнгээ гаргасан. Хөвгүүдээс Хан-Уул дүүргийн А.Дашчирэв 12, Баянзүрх дүүргийн Ц.Цолмон 11, Орхон аймгийн У.Дэлгэрбаяр 10, охидоос Баянгол дүүргийн Б.Есүй 12, Хан-Уул дүүргийн Н.Лхагвадолгор 11, Баянзүрх дүүргийн Г.Марал 9 оноогоор медалийн эзэд болов.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.