Г.ЗАНДАНШАТАР: ЦААШИД БАЯНХОНГОР АЙМАГТ ОЛОН ТӨРЛИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА
Монголын хүүхдийн спортын VII наадам Баянхонгор аймагт 10 өдөр үргэлжилж өнөөдөр хаалтаа хийлээ. Хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР оролцож үг хэллээ.
Тэрбээр "Хүүхдийн спортын зуны VII наадам анх удаа хөдөө орон нутагт, тэр дундаа Баянхонгор аймагт амжиллттай болж өндөрлөлөө. Хүүхэд залуусынхаа бие бялдрыг хөгжүүлэх бодлого төр засгийн бодлогын төв цэгт нь байсаар ирсэн. Баянхонгор аймаг бол спортлог ард түмэн. Цаашид олон төрлийн тэмцээн зохион байгуулахыг эрмэлзэж байна. Эргэж дурсах олон сайхан дурсамжийг өвлөж хоцорсон гэдэгт итгэлтэй байна. Залуу тамирчдадаа ирээдүйд Олимпын аварга болохыг ерөөж, амжилт хүсье" хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.