Мэдээ

МТОХ-ООС БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

МТОХ-ООС БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА
Мэдээ

Дэлхийн тусгай олимпын зуны 16-р наадам өнгөрсөн долдугаар сард Холбооны Бүгд Найрамдах Гемран улсын Берлин хотод болж өнгөрсөн. Тус наадамд Монголын баг тамирчид 3 алт, 6 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн өндөр амжилт үзүүлсэн юм. 

Өчигдөр буюу наймдугаар сарын 14-ний өдөр МТОХ-оос Биеийн тамир, спортын улсын хороонд талархал гардууллаа. 

Энэхүү үйл ажиллагаанд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг болон тамирчдын төлөөлөл оролцсон байна.

Мөн үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга Монголын тусгай олимпын хороотой цаашид ч хамтран ажиллаж, тамирчдын тэмцээн уралдаанд орох боломж, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.