Мэдээ

АХМАДЫН СПОРТ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ

АХМАДЫН СПОРТ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ
Мэдээ

АХМАДЫН СПОРТ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон Монголын Спорт аяллын холбоо хамтран Ахмадын спорт аяллыг зохион байгуулж байна.

Иргэдийн эрүүл мэнд, бие бялдрын соёлыг дээшлүүлж, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилт, “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аяныг сурталчлах, спорт аяллаар хичээллэгч ахмадуудын эгнээг өргөжүүлж, эрүүл мэндээ дээдлэгч аймаг, дүүргүүдийн спорт аяллын салбар зөвлөл, клуб, спорт хороодын 16 баг тамирчид хамрагдаж байна.

Тус арга хэмжээний нээлтийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагт Ургах наран хороололд хийж, “Ургах наран хороолол-Сүүл даваа-Ар нуруутын тохой” чиглэлээр АБ ангиллын 20км замыг туулан Ар нуруутын тохойд хүрч, майхант хотхоноо байгуулж буудаллана.

Багуудын дунд газрын зураг дээр ажиллах, техник тактикийн таван төрөлт буухиа, сэлүүрт завь, модон бөмбөг, нуувч олох, гар бөмбөг, соёл урлаг зэрэг төрлүүдээр тэмцээн зохион байгуулагдана.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.