Мэдээ

Эмгэнэл Лувсаншаравын Цэнд

Эмгэнэл

Лувсаншаравын Цэнд

(1940-2023)

 

Монголын Тэшүүрийн спортын бахархалт багш, ахмад тамирчин, тэшүүрийн спортын анхны гавьяат тамирчин Лувсаншаравын Цэнд 2023 оны 8 дугаар сарын 21 –ний өдөр өвчний улмаас таалал төгсөж Биеийн тамир, спортын салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Л.Цэнд нь 1958 оноос Тэшүүрийн спортоор хичээллэж, шигшээ багийн тамирчнаас дасгалжуулагчаар ажиллаж байсан.

 1964 оны Австри улсын Инсбрук хот, 1968 оныФранц улсын Гренобле, 1972 онд Япон улсын Саппоро хотод зохион байгуулагдсан өвлийн олимпын наадамд тамирчнаар, 1992 оны Албервилийн  наадамд дасгалжуулагчаар, 1962, 1963, 1965 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчнаар, 1988, 1992 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд, 1996 оны Азийн өвлийн тоглолт, 1991, 1993, 1995, 2000 оны Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагчаар тус тус оролцож байсан

Ази тивийн рекорд амжилтыг 10000м –ийнзайд 1963, 1969 онд 2 удаа шинэчлэн тогтоосон. Монголын Бүх Ард Түмний спартакиадын 5, Улсын 9 удаагийн аварга, Улсын рекорд амжилтыг 43 удаа шинэчлэн тогтоож байсан шилдэг тамирчин байлаа.

Социалист орнуудын тэшүүрчдийн олонулсын уламжлалт “Интернациональ” тэмцээнээс 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байсан Монгол улсын шилдгийн шилдэг тэшүүрийн тамирчин, дасгалжуулагч,үлгэр дуурайлал болсон багш байсан.

Монголын тэшүүрийн спортыг хөгжүүлэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж олон арван өндөр зэрэглэлийн тэшүүрчдийг бэлдэж тэшүүрийн спортынхоо төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байсан хүний нэг байлаа.

Төр засгаас түүний спортын салбар торуулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан,Ардын хувьсгалын ойн медалиуд, Монгол улсын төрийн дээд шагнал Монгол улсын“Гавьяат тамирчин” цолоор тус тус шагнаж байсан.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд Биеийн тамир, спортын салбарын хамт олноос гүн эмгэнэл илэрхийлье.

  

ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫНҮНДЭСНИЙ ХОРОО

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО

 

 

 

 

 

 

 

 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.