Мэдээ

НААДМЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VII

НААДМЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монголын хүүхдийн спортын VII наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын тэмцээний нээлтийн ажиллагаа спортын төв ордонд боллоо. Тэртээ 2008 оны зуны паралимпийн наадмаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав Монгол Улсын спортын түүхэнд анхны паралимпийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Тэр цагаас хойш жил бүрийн есдүгээр сарын 14-ний өдрийг Монголын паралимпийн тамирчдын өдөр болгож ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын олон төрөлт тэмцээнд хөдөө орон нутгийн болон нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн тамирчин сурагчид оролцож байна. Тэмцээн доролцож байгаа тамирчид Паралимпийн Жүдо, Хөнгөн атлетик, Хонхтой бөмбөг, Бочи Дифлимпийн Волейбол, ширээний теннис, тусгай олимпийн Волейбол, Бочи гэсэн 8 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулна. Монголын хүүхдийн спортын VII наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээн 5 өдөр үргэлжилж энэ сарын сарын 20-нд хаалтаа хийнэ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.