Мэдээ

“ХАНЖОУ 2022” АЗИЙН НААДАМД БОКС: О.ЕСҮГЭН, Б.ЧИНЗОРИГ НАР ЯЛАВ

 

БОКС: О.ЕСҮГЭН, Б.ЧИНЗОРИГ НАР ЯЛАВ

Боксын эмэгтэйчүүдийн 50 кг-д хүч сорьсон О.Есүгэн Филиппиний боксчин Айра Виллагесийг 3:1 оноогоор яллаа. Манай тулаанч дараагийн тойрогт Бангладешийн Зиннат Фердоустай тулалдахаар боллоо. Тэдний тулаан энэ сарын 27-нд 14:00 цагаас болно. Харин эмэгтэйчүүдийн 54 кг-д өрсөлдсөн М.Энхжаргал эхний даваанд Хятадын Тайпэйгийн Шиа Хуан Вэнд дийлдснээр тэмцээнээ өндөрлөв.

Эрчүүдээс 63.5 кг-д хүч сорьсон Б.Чинзориг Туркменистаны боксчин Хурсанд Иманкулиевийг 4:1 оноогоор ялснаар дараагийн тойрогт Узбекистаны Руслан Абдуллаевтай тулахаар боллоо. Харин 80 кг-д “нударга зөрүүлсэн” Г.Далай олимпын хүрэл, ДАШТ-ий мөнгөтэй Филиппиний Феликс Марсиалд 0:5-аар хожигдож, тэмцээнээ өндөрлөв.

ТАЛБАЙН ТЕННИС: Ч.МАРАЛГОО ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТЕННИСЧНИЙ ЭСРЭГ ӨРСӨЛДӨНӨ

“Ханжоу 2022” Азийн Наадамд оролцож буй манай талбайн теннисчид өнөөдөр эхний тоглолтоо хийлээ.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Чогсомжавын Маралгоо эхний даваанд Саудын Арабын Яра Алхогбаниг 6:0, 6:1-ээр ялснаар дараагийн даваанд энэ тэмцээнд оролцогчдыг чансаагаар тэргүүлж буй БНХАУ-ын Чин Вэн Жэнтэй хүч сорихоор боллоо. Өдгөө 20 настай нанхиад бүсгүй Испанийн Барселонад бэлтгэлээ базаадаг.

Дэлхийн чансааны 22-т эрэмбэтэй, тэмцээнээс олсон орлого нь 2 сая “ногоон” давсан нэгэн. Тэрбээр энэ жилийн Америкийн Их Дуулгад шөвгийн наймд хүрч, замналынхаа оргил амжилтыг үзүүлсэн билээ.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хүч сорьсон Ч.Мартаа эхний даваанд БНСУ-ын туршлагатай теннисчин Хан На Лаед 1:6, 3:6-гаар дийлдлээ. Цагтаа дэлхийн чансааны 149-д бичигдэж, хоёр ч удаа Их Дуулга тэмцээнд хүч сориод амжсан, хүчтэй өрсөлдөгч байв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.