Мэдээ

АЗИЙН НААДМААС ЖҮДО БӨХИЙН ТАМИРЧИД НИЙТ 5 МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА.

АЗИЙН НААДМААС ЖҮДО БӨХИЙН ТАМИРЧИД НИЙТ 5 МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА.

“Ханжоу2022” Азийн наадмын эхний 3 өдрийн байдлаар Монгол улсын жүдо бөхийн шигшээ баг хоёр мөнгө, гурван хүрэл медалийг хүртээд байна.

Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Ёндонпэрэнлэйн Басхүү мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -100 кг-д барилдсан Б.Гончигсүрэн мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан Лхагвасүрэнгийн Сосорбарамхүрэл медаль, эрэгтэйчүүдийн 73 кг-д Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль, эмэгтэйчүүдийн +78кг-д барилдсан А.Адьяасүрэн хүрэл медалийг тус тус хүртжээ.

 

Өнөөдөр буюу 2023 оны 9 сарын 27-ны өдөрманай жүдочид холимог багийн барилдаанд эхний тойрогтоо БНХАУ-ын багтай барилдаж 4:3 харьцаагаар ялагдсан бол дагах барилдаанд Тайландын багийг 4:0харьцаагаар ялж шигшээ барилдаанд хүрэл медалийн төлөө 16:00 цагаас БНСУ-ын багтай барилдахаар болсон байна.


 

Жүдо бөхийн баг, тамирчдад амжилт хүсье.

Гэрэл зургийг: Ч.Ганбат /Монголынспортын сэтгүүлчдийн холбоо/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.