Мэдээ

АЗИЙН НААДМЫН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭНҮҮД ЭХЭЛЛЭЭ

АЗИЙН НААДМЫН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭНҮҮД ЭХЭЛЛЭЭ 

"Ханжоу 2022" Азийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээн эхэллээ. Энэ сарын 29-нөөс ирэх сарын 6 хүртэл үргэлжлэх хөнгөн атлетикийн төрөлд 48 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө. Эхний өдөр буюу өнөөдөр хөнгөн атлетикчид таван багц медалийн төлөө өрсөлдлөө.

Манай улсын хувьд эмэгтэй, эрэгтэй 100 метр, 400 метрийн гүйлтийн төрөлд хурд, хүчээ сорилоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 400 метрт Батболдын Солонго, Отгонпүрэвийн Мөнхтүмэн, эрэгтэйчүүдийн 400 метрт Н.Жандос, Эрдэнэбатын Төртогтох, эмэгтэйчүүдийн 100 метрт Энхбаатарын Сарангуа, эрчүүдийн 100 метрт Ганболдын Жанцандорж, Отгонтөгсийн Зулхүү нар уралдсан юм.

Эмэгтэйчүүдийн 400 метрт Б.Солонго 56.75 секундын амжилтаар хувийн дээд амжилтаа шинэчилж, гараандаа тавдугаарт орлоо. Энэ төрөлд хурд сорьсон О.Мөнхтүмэн 58.19 секундын амжилтаар мөн л гараандаа тавд жагссан юм.

Харин эрчүүдээс Н.Жандос хуурамч гараагаар хасагдсан бол Э.Төртогтох 50.10 секундын амжилтаар хувийн амжилтаа шинэчлэв.

Эмэгтэйчүүдийн 100 метрт Э.Сарангуа 13.07 секундэд замаа дуусгасан бол эрчүүдээс О.Зулхүү 10.92, Г.Жанцандорж 11.81 секундэд тус тус барианд оров.

Гэрэл зургийг: Ч.Ганбат, Д.Амаржаргал

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо




Гэрэлзургийг: Ч.Ганбат, Д.Амаржаргал

Монголынспортын сэтгүүлчдийн холбоо

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.