Мэдээ

ЦАХИМ СПОРТЫН ДОТА 2 ТӨРӨЛД МОНГОЛЧУУД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ЦАХИМ СПОРТЫН ДОТА 2 ТӨРӨЛД МОНГОЛЧУУД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Ханжоугийн Азийн наадмын цахим спортын тэмцээнүүд үргэлжилж байна.

Өнөөдөр дота 2 төрлийн алтан медалийн төлөөх тоглолт БНХАУ болон Монголын хооронд өрнөв. Эхний ээлжийн тоглолтод Монголын баг илт илүүрхэж, оддын цуглуулга БНХАУ-ын багийг 40 минутанд буулган авсан ч хоёр дахь тоглолтод Хятадын баг учраа олж ялснаар тоглолтын харьцааг тэнцүүлэв.

Улмаар гурав дахь ээлжийн тоглолтод Хятадын баг дахин ялалт байгуулан эх орондоо алтан медаль хүртлээ.

Монголчууд анх удаагаа Азийн наадмын цахим спортын төрлөөс медаль хүртэж байгаа нь энэ.

Ердөө жилийн өмнө дахин дота 2 тоглох эсэх нь эргэлзээтэй байсан Ame, Somnus гэсэн Хятадын супер хослол эх орондоо болж буй Азийн наадамд алтан медалийг авахаар дахин нэгдэж, зорьсондоо хүрлээ.

Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “IHC Esports” баг хэсгийн шатандаа Узбекистаныг хожсон ч Мьянмарт ялагдаж, улмаар гурван баг оноо тоолон Монгол хэсгээ тэргүүлсэн. Тэд хасагдах шатанд эхлээд NAVI-ийн Malik, Malady тэргүүтэй Казахстаны хүчирхэг багийг 2:1 гэсэн харьцаатай хожиж, хагас шигшээд Киргизстаны багийг 2:0 гэсэн харьцаатай буулган авсан билээ.

Харин Somnus, Ame, XinQ, Chalise тэргүүтэй өнөө цагийн дота 2-ийн шилдэг тамирчдаар бүрэлдэхүүнээ зузаатгасан БНХАУ-ын баг хасагдах шатнаас тэмцээнээ эхлүүлж, эхлээд Тайландыг 2:0 гэсэн харьцаатай хожсон. Тэгвэл хагас шигшээд xNova, NothingToSay тэргүүтэй Малайзын сайн багийг хүнд тоглолтын эцэст 2:1 гэсэн харьцаатай буулган авч, финалд шалгарсан.

Тэмцээний өмнө фэнүүд Малайз, БНХАУ-ын багуудыг шигшээд шалгарна гэж ярьж байв.

Гэрэл зургийг: Ч.Ганбат

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.