Мэдээ

ГУРАВДУГААР ШАТНЫ ҮЗЛЭГИЙН НЭЭЛТ ӨЛГИЙ ХОТЫН ТӨВ ТАЛБАЙД БОЛЛОО

ГУРАВДУГААР ШАТНЫ ҮЗЛЭГИЙН НЭЭЛТ ӨЛГИЙ ХОТЫН ТӨВ ТАЛБАЙД БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, БТСУХ-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал нараар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тогтоох гуравдугаар шатны үзлэгийг зохион байгуулж байна.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, дүрэмч-жагсаалч байдал, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, цэргийн сургалт бэлтгэлийн явц, чанар, орчин, өнөөгийн байдлыг бодитоор тогтоож, цаашид цэргийн алба хаагчдад чиглэсэн сургалт бэлтгэл, алслагдсан сум орон нутагт алба хааж буй цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг улам сайжруулах арга замыг тодорхойлох зорилготой тус үзлэгийн нээлт Баян-Өлгий аймгийн төв талбайд боллоо.

Хүндэт зочдын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит энэхүү үзлэг явагдсанаар мөрдэстэй алба хаагч бүрийн албаны ёс зүй улам бэхжиж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, албандаа итгэх итгэл нэмэгдэх учиртай гэдгийг тодотгоод үзлэгт хамрагдаж буй нийт алба хаагчдад амжилт хүссэн юм.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.