Мэдээ

ЧОЙБАЛСАН ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙХЭН БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙН НОРМАТИВАА ШАЛГУУЛЛАА

ЧОЙБАЛСАН ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙХЭН БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙН НОРМАТИВАА ШАЛГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын түвшинг тогтоох үзлэгийн гуравдугаар шатны үзлэг Дорнод аймагт аравдугаар сарын 9-13-ны өдөр зохион байгуулагдаж байна. Хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Чойбалсан цэргийн хүрээний алба хаагчид сэтгэл зүй, ёс зүйн байдал, цэргийн дүрмийн мэдлэгээ шалгуулж, жагсаалын үзлэгт хамрагдлаа. Дараа нь бие бялдрын бэлтгэлжилтийн нормативаа шалгуулж, туухай өргөх, байрнаас уртад харайх, 100, 1000 метрийн гүйлт, гар дээр суниах дасгалуудыг хийж гүйцэтгэлээ. Алба хаагчдын бие бялдар, ёс зүйн байдлыг дээшлүүлэх хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүн нь гуравдугаар шатны үзлэгээр бодитоор мэдрэгдэж байгаа хэмээн тус арга хэмжээг удирдан зохион байгуулж буй Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан онцолж байна.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.