Мэдээ

"ХАНЖОУ-2022" АЗИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

"ХАНЖОУ-2022"АЗИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

БНХАУ-ын Ханжоу хотод болж өндөрлөсөн Азийн зуны спортын 19 дүгээр наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн Монголын баг, тамирчин, дасгалжуулагчдад Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээсхүндэтгэл үзүүлэв.

Энэ аргахэмжээнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэрэнболд, Хяналт шинжилгээ үнэлгээ,дотоод аудитын хэлтсийн дарга Н.Батсүх нарын хүндтэй эрхмүүд оролцов.

Монгол УлсАзийн олимпын зөвлөлөөс зохион байгуулдаг Азийн зуны спортын наадамд 1974 оноосэхлэн оролцож ирсэн бөгөөд 19 дэх удаагаа тасралтгүй оролцохдоо 12 удаагийннаадамд нийлбэр амжилтаар 16 спортын төрөлд нийт 182 (27 алт, 51 мөнгө, 104хүрэл) медаль хүртээд байна.

Манай улсаасхарин энэ удаагийн наадамд 34 спортын 37 төрөлд 364 тамирчин, дасгалжуулагч, албаны 147, нийт 511 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон нь тус наадмын түүхэн дэх Монголын хамгийн өргөн бүрэлдэхүүн болсон билээ.

Тэднээс онцолждүгнэвэл, гурван тамирчин олимпын наадмын эрхээ авлаа.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Салбарын хөгжлийн бодлогын хүрээнд “Парис-2024” зуны олимпын наадамд оролцохҮндэсний шигшээ багийн болон нийтлэг хөгжиж буй спортын хөгжлийг дэмжихэд өндөр ач холбогдол өгч энэ удаагийн Азийн наадамд Үндэсний шигшээ баг болон шигшээ багийн бус 23 спортын төрлийн 231 тамирчин, 31 дасгалжуулагчийн зардалд 700 орчим сая төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс үзүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан “Олон улсын олимпынхорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-аар олгогдох мөнгөн шагналд 38 тамирчин, дасгалжуулагчид 500 гаруй сая төгрөгийн мөнгөн шагнал олгох бөгөөд ойрын хугацаанд шийдвэрлэнэ” хэмээн онцоллоо.

Монголын баг тамирчид “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас жүдо, буудлага, чөлөөт бөх,бокс, жюү жицү, сагсан бөмбөгийн 3х3, кураш, дугуй, байт харваа, и-спортын дота-2 гэсэн төрөлд нийт 21 медаль (3 алт, 5 мөнгө, 13 хүрэл) хүртэж, 45 орноос 22 дугаар байрт жагссан юм.

“Ханжоу-2022”АЗИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ДАРААХ БАГ, ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧДАДСАЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОВ

Биеийн тамир,спортын улсын хорооны Жуух бичиг

Б.Гончигсүрэн/жүдо 100 кг-ын жинд мөнгө/

А.Адъяасүрэн/жүдо 78 кг-ын жинд хүрэл/

Г.Алтанбагана/жүдо 90 кг-ын жинд хүрэл/

Д.Номинзул/жүдо 70 кг-ын жинд хүрэл/

О.Цэцэнцэнгэл/жүдо 90 кг-ын жинд хүрэл/

Б.Ням-Эрдэнэ/жүдо 70 кг-ын жинд хүрэл/

Э.Дэлгэрмаа/чөлөөт бөх 68 кг-ын жинд хүрэл/

Г.Ганхуяг/чөлөөт бөх 97 кг-ын жинд хүрэл/

Т.Тулга /чөлөөтбөх 65 кг-ын жинд алт/

С.Мөнхдуулдах/чөлөөт бөх дасгалжуулагч/

Б.Мянганбаяр/чөлөөт бөх дасгалжуулагч/

Б.Ариунцэцэг/сагсан бөмбөг 3х3 мөнгө/

Ц.Болорцэцэг/сагсан бөмбөг 3х3 мөнгө/

Ө.Индра /сагсанбөмбөг 3х3 мөнгө/

Э.Нарангоо/сагсан бөмбөг 3х3 мөнгө/

А.Лхагва/сагсан бөмбөг 3х3 хүрэл/

Б.Сүхбат/сагсан бөмбөг 3х3 хүрэл/

М.Өлзий-Орших/сагсан бөмбөг 3х3 хүрэл

Ц.Батзаяа/сагсан бөмбөг 3х3 хүрэл/

Б.Цэлмэн/сагсан бөмбөг 3х3 хүрэл/

О.Буянтогтох/сагсан бөмбөг 3х3 дасгалжуулагч/

Д.Лхагваа /сагсан бөмбөг 3х3 дасгалжуулагч/

С.Отгондаваа/цахим спорт дота-2 мөнгө/

Б.Наранханд/цахим спорт дота-2 мөнгө/

Т.Дашзэвгэ/цахим спорт дота-2 мөнгө/

М.Батцоож/цахим спорт дота-2 мөнгө/

Б.Алтангинж/цахим спорт дота-2 мөнгө/

Э.Тэмүүжин/цахим спорт дота-2 дасгалжуулагч/

Т.Төгөлдөр/дугуй дасгалжуулагч/

М.Даваадорж/жюү жицү хүрэл/

Б.Ариунцог /жюүжицү дасгалжуулагч/

Биеийн тамир,спортын тэргүүний ажилтан

Н.Насанбуян/чөлөөт бөх 57 кг-ын жинд хүрэл/

Б.Баяраа/чөлөөт бөх 57 кг-ын жинд хүрэл/

Э.Жамбалнямбуу/чөлөөт бөх эмч/

О.Есүгэн/буудлага багийн хийн урт бууны 10 метр хүрэл/

Н.Баяраа/буудлага/

С.Жамбалжамц/дугуй хүрэл/

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.