БНХАУ-ын Ханжоу хотод Азийн пара спортын наадам өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Тус наадмын галт бамбарыг Монгол, Япон, БНСУ, Узбекистан, Филиппин улсын нийт 124 хүн буухиаллаа. Монгол Улсаа төлөөлж, галт бамбарын буухианд БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Азийн паралимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Спорт ба Эмэгтэйчүүд комиссын дарга Насанбатын Оюунбат оролцлоо. Энэ наадамд Монголын 68 тамирчин спортын 14 төрөлд өрсөлдөх бөгөөд хамгийн ахмад нь суугаа волейболын Ч.Нарантуяа (65 настай) бол хамгийн залуу нь усанд сэлэлтийн Х.Намуун (18 настай) юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.