Мэдээ

ТЭНГЭРИЙН ОРОНД БАЙГАА ААВДАА ЗОРИУЛСАН МЕДАЛЬ


БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд Монголын тамирчин 2019 оны Азийн дээд амжилтыг эзэмшигч Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртлээ. Д.Саруултөгс “Ханжоу-2022” Азийн наадмаас Монголын багийн найм дахь медаль, гурав дахь мөнгөн медалийг хүртэж байна.
Мөн тус наадмаас Монголын хөнгөн атлетикийн найман тамирчин ДАШТ-д оролцох есөн эрх авч байна. Д.Саруултөгс медаль хүртсэнийхээ дараа "Энэ медалиа тэнгэрт байгаа аавдаа зориулж байна. Аав минь бурхан болоод нэг сар болж байгаа юм. Ханжоуд аавынхаа нэрийг дуудуулахыг хүссэн, зорилго минь биелэлээ" хэмэээн хэлж байна. Монголын хөнгөн атлетикчид Азийн наадмаас өмнө нь Э.Өнөрмаа мөнгө, Г.Мөнхбат, Г.Цогтгэрэл, Ц.Баттулга нар хүрэл медаль хүртэж байсан билээ. Д.Саруултөгс хөнгөн атлетикийн тус наадмын Монголын тав дахь медальтан болов.
Монгол Улсын баг “Ханжоу-2022” Азийн наадмын долоо дахь өдрийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтайгаар 44 орноос 20 дугаар байрт жагсаж байна. Пара хөнгөн атлетикийн багийн ахлагч, Монгоын үндэсний пара хөнгөн атлеттикийн холбооны ерөнхийлөгч, дасгалжуулагч, спортын мастер Б.Батдорж, МҮПХА-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУХМ Ц.Одонбаяр, гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Энхбаатар, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч В.Батболд, дасгалжуулагч Д.Ирмүүн нарын удирдлага дор есөн тамирчин эрх авч оролцлоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.