Мэдээ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ УДИРДЛАГУУД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

 

 

Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагуудын зүгээс өнөөдөр мэдээлэл хийхдээ биеийн тамир, спортын салбарын урсгал зардлын төсөв, допингтой холбоотой үүссэн нөхцөл байдал, шигшээ багийн санхүүжилтийн талаар мэдээлэлөгсөн юм.

 

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түрорлон гүйцэтгэгч О.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны дөрөвдүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, санхүүжүүлэх журмын дагуу 25 спортын төрлийн холбоотой гэрээ байгуулан ажилладаг.

Монголын боксын холбоо нь Үндэсний шигшээ багийг “Парис-2024”зуны олимпын наадамд бэлтгэн оролцуулахад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний 4.1.7-д зааснаар “Дэлхийн допингийн эсрэг агентлагийн баталсан дүрэм зөрчиж спортод хориглосон эмийн бодис, арга техникийг хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн шигшээ багийн холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулах шаардлага хүргүүлэх, спортын холбооноос эцсийн шийдвэр албан бичгээр гарах хүртэл тухайн шигшээ багийн санхүүжилтийг хэсэгчлэн болон бүхэлд нь зогсоох;” гэсэн заалтыг үндэслэн Монголын боксын холбоонд олгох санхүүжилтийг түр зогсоосон билээ. Монголын боксын холбооны 2023 оны 10 сарын18-ны өдрийн 326 тоот албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, хүсэлтийг үндэслэн 10сарын 31-ний өдрөөс Монголын боксын холбоонд олгох санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, Биеийн тамир, спортын улсын хорооноос албан тоотыг Монголын боксын холбоонд хүргүүллээ.

 

2023 оны төсвийн гүйцэтгэлийн талаар:

БТСУХ -ны 2023 оны жилийн төсөв 42 тэрбум. Үүнээс аравдугаар сарын байдлаарх зарцуулалт 31,1 тэрбум төгрөг байна.

ҮШБ-ийн нийт 28 төрлийн тамирчин, дасгалжуулагчдын цалинхөлс, олон улсын болон тив, дэлхийн тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтад оролцох зардалд нийт 10,8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос 9,5 тэрбумтөгрөгийг гүйцэтгэлийг гарган ажилалаа.

Тамирчдын мөнгөн шагнал, олимп дэлхийн медальтнуудын сар бүрийн урамшуулал зэрэг зардлын 4,6 тэрбум төгрөгөөс эхний 10 сарын байдлаар олгосон санхүүжилт 3,0 тэрбум төгрөг байна.

Бусад тэмцээн уралдаан наадмын Монгол улсад зохион байгуулах, шигшээ бус төрлүүдийн олон улс тив дэлхийн тэмцээнд оролцох зардалд 18,2 тэрбум төгрөг зарцуулахаас 15,5 тэрбум гүйцэтгэлийг хэрэгжүүлэн ажиллав. Мөн Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах зардалд 10,0 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

 

 Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллах талаар: Засгийн газрын хуралдаанд хоёр удаа допингийн талаар үүссэн асуудлыг хэлэлцлээ. ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгээс Допингийн эсрэг үндэсний үндэснийбайгууллагад Дэлхийн допингийн эсрэг дүрэм, холбогдох стандарт, удирдамжид нийцүүлсэн дүрэмтэй болох, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд гарын үсэгч зурагчталуудын төлөөллийг оруулах, ВАДА- гаас тавьсан зургаан шаардлагыг дөрвөн сарынхугацаанд багтааж гүйцэтгэхийг зөвлөмж чиглэлийг өглөө. Биеийн тамир, спортын улсын хорооноос Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага /Монадо/-д 2020онд тухайн үеийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үед хийгдсэнгэрээний гүйцэтгэлийг тайлагнах, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хууль тогтоомжид нийцсэн санхүүгийн баримт өгөх шаардлагыг тавьсан. санхүүгийн тайланг холбогдоххууль тогтоомжид нийцүүлэн ирүүлэхийг удаа дараа шаардсан. Гэвч шаардлагын хүлээн аваагүй бөгөөд Танай шаардлагыг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн хариуг албан бичгээр ирүүлсэн юм. Үүссэн зөрчлийг дурдвал:

 • Монголын үндэснийДопингийн эсрэг байгууллага нь улсын төсвөөс 2020 онд олгосон 455.0 саятөгрөгийн санхүүжилтийн гүйцэтгэлийг БТСУХ-ны 2020 оны төсвийн гүйцэтгэлийнтайланд нэгтгүүлээгүй, • Улсын төсвөөс 2020 онд олгосон 455.0 сая төгрөгийн санхүүжилтийн зарцуулаагүй үлдэгдэл 147.9 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлээгүй

• Допингийн хяналтын хөтөлбөр зардлын 71.0 сая төгрөгийнанхан шатны баримтын бүрдэл дутуу баримтаар гүйлгээ хийсэн

• Мөн Компьютер, тоног төхөөрөмж, урсгал засварын зардалд60.5 сая төгрөгийг зарцуулж, төсвийг зориулалт бусаар зарцуулсан. Засгийнгазрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод дүрмийн 11.1. Улсынбайцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаасхойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчидгомдол гаргана, 11.2. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчгомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд шийдвэрийгэс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан бөгөөд тухайн албаншаардлагад заасан асуудлаар гомдол гаргаагүй бөгөөд гаргасан зөрчлөө хүлээнзөвшөөрсөн гэж үзэж байгаа болно. Цаашид Монголын үндэсний Допингийн эсрэгбайгууллагаас Аудитын улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийгарилгах арга хэмжээг гүйцэтгэсэн тохиолдолд шинээр гэрээ байгуулан холбогдохсанхүүжилтийг олгон ажиллах боломжтой болно. 2023 оны улсын төсөвт шаардагдахсанхүүжилт бэлэн байгаа, 2024 оны улсын төсвийн төсөлд допингийн хяналтын үйлажиллагааны зардлыг төсвийг суулган УИХ-д өргөн баригдсан байна. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.