Индонез улсын Бали аралд олон улсын орчин үеийн таван төрөлт спортын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-5-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Одгэрэлийн удирдлага дор А.Билэгт, Т.Мөнх-Ундрага өрссөлдөх юм. Баг тамирчид биатли буюу 1200 метрийн гүйлт, 200 метрийн сэлэлт, 1200 метрийн гүйлт, триатли буюу 2400 метрийн гүйлт, 4:5 лазер буудлага, 200 метрийн сэлэлт гэсэн хоёр төрөлд хүч сорих бөгөөд Монголын баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцох гэж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.