Мэдээ

ЦАНЫН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧИД НОМЫН ДУУ СОНСОВ


Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын цанын холбоо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв гэсэн гурван байгууллага хамтран цанын багш, дасгалжуулагч нарт сургалт зохион байгуулав. Энэ сургалтаар өвлийн спортын хамрах хүрээ, спортын наадмын оролцоо, бодлого төлөвлөлт, стратеги болон өсвөрийн тамирчдын сургалт дасгалжуулалтыг хэрхэн төлөвлөхийг хэлж өгсөн бол сургалтанд оролцогчид багш, дасгалжууллагчдын сургалтын арга зүйн ур чадварыг нэмэгдүүлсэн хэмээн дүгнэлээ. Сургалтад Архангай, Булган, Дархан-Уул, Төв, Завхан, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл аймгийн болон “Алдар”, “Хилчин”, Сонгинохайрхан дүүргийн гүйлтийн цана, уулын цана, снөүбордын спортын 33 багш,дасгалжуулагч хамрагдлаа. СургалтыгБТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ нар удирдан явуулсан баспорт-бизнес, зах зээлээ тэлэх боломжтой талаар тайлбарлаж, спортыг шинжлэх ухааны аргаар зайлшгүй хөгжүүлэх ёстойг онцгойлон анхаарууллаа. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.