Мэдээ

Г.БАТ-ЭРДЭНЭ 50 КМ ЗАЙГ 3-ААС ДООШ ЦАГТ ТУУЛСАН АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН БОЛЛОО


Энэтхэг улсад олон улсын хэт холын марафон гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-нд болов. 50 км-ын зайд болсон тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин хурд сорьсон бөгөөд Г.Бат-Эрдэнэ 2:58.41 цагийн амжилтаар 18 дугаар байр эзэлж, улсын дээд амжилт тогтоолоо. Дээрх зайг 3-аас доош цагт гүйсэн анхны монгол тамирчин болсон байна. Мөн Б.Сарангуа 50 км зайг 3:41.44 цагт туулж 18, Б.Долгормаа 3:52.18 цагт туулж, 23 дугаар байрт орлоо. Б.Сарангуа 6 болон 12 цагийн гүйлтийн дээд амжилт эзэмшигч бол Б.Долгормаа 100 км-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний багийн мөнгөн медальт тамирчин юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.