Мэдээ

СПОРТ ХОЛБООДТОЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болж “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталсан. Тархалтын түвшнийг дөрвөн өнгөөр ангилж, тус бүрд нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан. 


Түр журам батлагдсантай холбоотойгоор Биеийн тамир, спортын ажил үйлчилгээ, үйл ажиллагааг коронавируст халдвар /ковид-19/-аас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг хэрэгжүүлэх нэгдсэн удирдамж батлагдаад байна.  Үүнтэй холбоотойгоор БТСУХ-ноос салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, клубүүдтэй̆ цахим уулзалтыг шат дараалалтай зохион байгуулж эхэллээ.


Өчигдөр БТС-ын салбарын аймаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагуудтай цахим уулзалт хийсэн бол өнөөдөр спортын холбоодтой̆ цахим уулзалт хийж  “Коронавируст халдвар /ковид-19/-аас сэргийлэх ажлыг биеийн тамир, спортын ажил үйлчилгээ, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх Удирдамжийн талаар мэдээлэл хүргэж, нэгдсэн чиглэл өгсөн  юм.


Уулзалтыг Нийслэлийн спортын хороотой хамтран зохион байгуулж , нийт 37 оролцогч хамрагдлаа.  Үүнд: 

·       Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл  “Засгийн газрын тогтоол шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх тухай”

·       Нийслэлийн спорт хорооны Биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн үед Нийслэл, дүүргүүдэд биеийн тамир, спортын  ажил үйлчилгээг төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд хэрхэн хэрэгжүүлэх тухай”  

·       Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баттулга “Коронавируст халдвар /ковид-19/-ын үед спортын төрлийг халдвар хамгаалал, эрсдэлийн зэрэглэлийг хэрхэн үнэлэх тухай” зөвлөгөө, мэдээлэл өглөө.

БТСУХ-ноос цашдаа цаг үеийн асуудлаар салбарын бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, клубүүдтэй̆ цахим уулзалтыг тухай бүрт зохион байгуулна. “Коронавируст халдвар /ковид-19/-аас сэргийлэх ажлыг биеийн тамир, спортын ажил үйлчилгээ, үйл ажиллагаанд хэрэгжүүлэхтэй холбоотой судалгаа, мэдээлэл, санал хүсэлтээ covid19@sport.gov.mn хаягаар  илгээнэ үү.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.