Мэдээ

СПОРТЫН АНАГААХ УХААН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦААРАЙ

 

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс маргааш 11:00-15:45 цагийн хооронд төвийнхөө үйл ажиллагааг олон нийтэд таниулах таван хэсэг бүхий цогц арга хэмжээг зохион байгуулна. Үндэсний шигшээ багийн тамирчдад үзүүлдэг эмчилгээ, спортын гэмтлийн оношилгоо, биеийн бүтцийн шинжилгээ зэрэг олон төрлийн үйлчигээг сурталчлан таниулах бөгөөд хамрагдахыг хүссэн хүн бүрт нээлттэй.

БТСУХ-ны сургалтын танхимд:

11:00-11:45 цагт: “Спортын бэлтгэл дасгалжуулалт”

12:00-12:45 цагт: “Спортын хоол зүй”

13:00-13:45 цагт: “Спортын сэтгэл зүй”

14:00-14:45 цагт: “Спортын гэмтэл бэртэл, тейп боолт”

15:00-15:45цагт: “Допингийн шинжилгээ авах процесс, хориотой бодисын жагсаалт, үр дүнгийн менежмет” зэрэг таван сэдвийн хүрээнд САУЭШТ-ийн эмч, ажилтан албан хаагчид сурталчлантаниулах, үйлчилгээ үзүүлэх юм байна. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.