Мэдээ

САМБО БӨХИЙН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

  

1938 оны арваннэгдүгээр сарын 17. Тэртээ 85 жилийн өмнөх энэ өдөр самбо бөхийн спорт үүсэж хөгжсөн гэх бөгөөд энэ өдрийг дэлхий даяар “Самбо бөхийн баярын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгвэл 1968 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр, тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монгол улсад самбо бөхийн спорт хөгжих эхлэлээ тавьсан гэдэг.  

Монголын самбо бөхийн холбооны анхны ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга агсан Лхамсүрэнгийн Энэбиш (1985-2001) ажилласан бол дараа нь УИХ-ын дарга асан Санжбэгзийн Төмөр-Очир (2001-2010), УИХ-ын гишүүн асан Энэбишийн Мөнх-Очир (2010-2013) нар ажиллаж, өдгөө ТЕГ-ын дарга асан Доржпаламын Гэрэл (2013-2023) ажиллаж байна. Монголын самбо бөхийн тамирчид насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальгүй ирсэн түүх ховор.

 Ираны Тегран хотод болсон ДАШТ-ээс гавьяат тамирчин Ш.Чанарав анхлан алтан медаль хүртсэн ба түүнээс хойш манай улсаас дэлхийн 42 алтан медальтан төрөн гарсан байна. Монголоос ДАШТ-ий хамгийн олон алтан медалийг гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од (56 кг) эзэмшдэг бөгөөд тэрбээр дэлхийн дэвжээнд таван удаа түрүүлжээ.

Түүний араас Г.Жамсран (68 кг), Б.Бат-Эрдэнэ (-100, +100 кг), О.Балжинням (90, -100), Д.Сумъяа (56 кг) нар ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсэн юм. Нэмж мэдээллэхэд, манай улсад 1974 онд самбо бөхийн ДАШТ зохион байгуулагдаж байсан бол 1989 онд Дэлхийн цом, 1997, 2018 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байл

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.