Япон
улсад хагас марафон гүйлтийн “Ageo
international half mararthon” тэмцээн болоход Монголын хоёр тамирчин хурд сорив.
21 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд Галбадрахын Хишигсайхан 1:10.32 цагийн
амжилтаар тэргүүн байр эзэлжээ. Г.Хишигсайхан нь энэ амжилтаар тус зайн Монгол
Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр “KIX senshu”, “Ningbo
Marathon”, “Сансар марафон-2023”, “Улаанбаатар-2023” марафонд түрүүлсэн бөгөөд
саяхан БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд долдугаар байр
эзэлсэн юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.