Мэдээ

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЗАР

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЗАР

 

2023.11.24

Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн 27 дугаар зарлиг,  Засгийн газрын 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хүн ам, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хоккей, тэшүүр болон  өвлийн спортыг хөгжүүлэх зориулалтын орчин бүрдүүлэх, орон сууц, ерөнхий боловсролын сургуулийн гадаа талбайд мөсөн гулгуурын талбайг байгуулах, нийтийг хамарсан арга хэмжээг хамтран зохион байгуулах төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулна. 

Арга хэмжээ үргэлжлэх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 20 ноос  2024 оны 2 дугаар сарын 30 ний хооронд байна.

Төрийн бус байгууллагын танилцуулга өвлийн спортын арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагын талаарх мэдээллийг 2023 оны 12 дугаар 01 ний өдрийн дотор Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн 407 тоот өрөөнд хүлээж авна.

 

БИЕИЙН ТАМИРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛТЭС

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.