Мэдээ

Шатар дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол тэргүүлжээ

 

105 улсын шатрын спорт дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол Улс тэргүүлжээ. 18 болон 20хүртэлх насны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдын хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлж буйг тооцож гаргахад монголчууд 86.53 индексээр тэргүүлсэн байна. Монголын шатарчдын 40 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм. Монголын дотоодын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шатарчдын шагнал адилхан байдаг, мөн 2022 оныг ФИДЕ эмэгтэй шатарчдын жил болгосонтой холбогдуулан Монголын шатрын холбоо сайн ажилласан нь ийнхүү нөлөөлсөн хэмээн судалгааны илтгэлд онцолжээ. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.