Мэдээ

МОНГОЛЫН АЛЬПИЙН ЦАНАЧИД ЗАЛУУЧУУДЫН ӨВЛИЙН ОЛИМПЫН НААДАМД АНХ УДАА УРАЛДАНА

 

БНХАУ-д Олон улсын цанын холбооны оноо олгох тэмцээн болоход дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор альпийн цанын жиант слалом болон слалом төрөлд Монголын дөрвөн тамирчин өрсөлдлөө.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 107 цаначнаас М.Манлайжав 46 дугаар байрт орсон бол О.Өсөх-Ирээдүй 47 дугаар байрт хурдалжээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд 76 цаначин уралдсанаас А.Итгэл 40, Х.Халиун 41 дүгээр байрт орлоо.

М.Манлайжав, А.Итгэл нар БНСУ-ын Ганвон хотноо 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох залуучуудын өвлийн олимпын наадамд уралдах эрхээ авчээ. Онцолбол, Монголын альпийн цаначид залуучуудын өвлийн олимпын наадамд анх удаа эрх авч уралдах гэж байнa.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.