Мэдээ

Спортын цолыг хүчингүй болгох тухай

Спортын цолыг хүчингүй болгох тухай “Спортын төрөл, цолны шалгуур тогтоох, цол, зэрэг олгох журам”-ын 3.4 дэх хэсэгт заасны дагуу холбооны зөвлөлийн спортын цол олгох тухай дүгнэлтэд тамирчин, шүүгч гомдол гаргасан тохиолдолд Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түдгэлзүүлэн тухайн спортын холбоод буцаана” гэж заасан байдаг. Үүнд үндэслэн Биеийн тамир, спортын улсын хороонд Монголын спорт аяллын холбооны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр албан бичгийн дагуу Биеийн тамир, спортын цахим мэдээллийн санд “Спортын аялал”-ын төрлөөр 2022 онд спортын дэд мастер Дугарсүрэнгийн Төрболд, Бямбаринчиний Байгальхүү, Баянжаргалын Энхтайван, Доржпаламын Баттөмөр, Ганбаатарын Тэмүүлэн, Батсүхийн Баярзул, Ганбаатарын Золжаргал, Долгормаагийн Сайнбаяр, спортын мастер Даваасүрэнгийн Өсөхбаяр, Цогбаярын Батбаяр, Чулуунбаатарын Бат, Хүрэлбаатарын Мөнхжаргал, Занаабаатарын Мягмардорж, Ойдовын Батцэнгэл, 2019 онд спортын мастер Наянтай Ганбаяр, 2013 онд спортын мастер Сандуйжавын Тунгалаг нарын баталгаажсан спортын цолыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/502 дугаар тушаалаар хүчингүй болгосныг мэдэгдэж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.