Мэдээ

САЙДЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ


Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, спорт холбоодын орон тооны бус зөвлөлийн анхны хурлыг амжилттай зохион байгуулсан. Зөвлөл байгуулах нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохиосон Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, бүх холбоодын анхдугаар зөвлөгөөний шийдвэрийн хэрэгжилт юм.
Тус Зөвлөлийн зорилго нь Биеийн тамир, спортын салбарын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, спорт холбоодын төлөөллын эрх ашгийг нэгтгэн илэрхийлэх, бие бялдрын дасгал хөдөлгөөнийг амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхэд тамирчин, спорт холбоодын оролцоо, хариуцлагыг тодорхойлох, төрөөс биеийн тамир, спортын салбарт баримтлах бодлого хэрэгжүүлэхэд хөгжлийн бэрхшээлтэй тамирчин, спорт холбоодын оролцоог хангах юм.
Зөвлөлийн хурлаар дараах хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
• Зөвлөлийн гишүүдээр пара, диф, тусгай спорт холбоодын дараах тамирчин, холбоодын төлөөлөгч нарыг сонгов:
1. Зөвлөлийн ахлах: Ц.Хатанбаатар /Монголын хүүхэд залуучуудын го даамын холбоо/,
2. Нарийн бичгийн дарга: Ө.Мөнхтөр /пара шатар тамирчин/,
3. Гишүүн: Д.Ганбат /пара жүдо тамирчин/,
4. Гишүүн: Б.Даваасүрэн /Монголын хараагүйчүүдийн хөл бөмбөгийн холбоо/,
5. Гишүүн: Б.Хашцэцэг /пара шатрын холбоо/,
6. Гишүүн: С.Чинцогт /пара бадминтоны холбоо/,
7. Гишүүн: Т.Долгорсүрэн /диф бодибилдинг холбоо/,
8. Гишүүн: Б. Мөнх-Оргил /диф жүдо тамирчин/,
9. Гишүүн: Б.Мөнх-Од /тусгай олимпын холбооны спортын захирал/,
10. Гишүүн: Г. Самбууданзан /пара хөнгөн атлетик тамирчин-дасгалжуулагч/,
11. Гишүүн: Б. Ганболд /пара цана холбоо/,
• Шинээр байгуулсан Зөвлөлийн дүрмийг баталлаа. Тус дүрмээр хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, спорт холбоодын төлөөлөл болсон гишүүд жилдээ 4-өөс доогүй удаа хуралдаж салбарын хууль, журамд саналаа хүргэх, сургалт судалгаа зохион байгуулах, урамшуулал, дэмжлэгтэй холбоотой асуудалд оролцох, ёс зүй, нийгмийн үлгэр дуурайллаар манлайлах зэрэг нийт 10 чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар заасан.
Зөвлөлийн гишүүд 2024 оны төлөвлөгөөгөө хэлэлцэн батлах ажилдаа орлоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.