Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан буудлага спортын хоёр тамирчин, тус холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Олимпын эрх олгох тэмцээний дүгнэлт, цаашид хэрхэн ажиллах талаар уулзалт хийсэн юм. Уулзалтын эхэнд О.Баттулга дарга тамирчиддаа хандаж “Бэлтгэл сургуулилтаа сайн хангаж, ирэх олимпын наадамдаа өндөр амжилт гаргахыг хүсэе. Мөн сахилга батаа сайтар сахиж, эе нэгдэлийг эрэмлэж, олимпыг дэмжих багтайгаа нягт ажиллаарай” хэмээн захив. Энэ үеэр олимпын эрх авсан Н.Баяраад Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм.
Олимпын эрх авсан тамирчдын тухайд, Индонезийн нийслэл Жакарт хотод болсон буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Н.Баяраа, гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүү нар олимпын наадамд оролцох эрхээ авсан.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.