Мэдээ

“Athlete Leadership Program 2024”-ийн оролцогчдыг танилцуулж байна

Тамирчны ур чадвар болон хувь хүний хөгжлийг хослуулсан “Athlete Leadership Program” гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ хөтөлбөрт 100 гаруй өргөдөл хүлээн авснаас дараах 18 тамирчин шалгарчээ. Тэнцсэн тамирчид гурван сарын турш хувь хүний хөгжил болон хосолсон карьер хөгжүүлэлтийн талаарх сургалт, зөвлөгөөнд хамрагдах юм. 

Б.ОТГОНБОЛД

Байт харвааны тамирчин, ОУХМ

Онцлох амжилтууд:
- "Ханжоу 2022" Азийн наадмын байт харвааны ганцаарчилсан төрлийн аварга
- УАШТ-ний гурван удаагийн аварга
- 2018 оны Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медаль
- “Токио 2020” Олимпод амжилттай оролцсон

О.ХУЛАН

Сагсан бөмбөгийн тамирчин, 3х3 үндэсний шигшээ баг болон Улаанбаатар Амазонс багийн тамирчин

Онцлох амжилтууд:
- “Токио 2020” Олимпод амжилттай оролцсон
- U-23 ангиллын ДАШТ-ний тавдугаар байр
- Үндэсний эмэгтэй дээд лигийн 2022-2023 оны улирлын алтан медаль

А.ДАВААЖАРГАЛ

Волейболын тамирчин, Үндэсний шигшээ баг болон Хасу Мегастарс багийн ахлагч

Онцлох амжилтууд:
- 2022, 2023 оны Үндэсний дээд лигийн хүрэл медаль
- 2021, 2022 оны Үндэсний дээд лигийн мөнгөн медаль
- 2019 оны Үндэсний дээд лигийн алтан медаль (Үнэ цэнтэй тоглогч)

М.ЦЭРЭНЛХАМ

Сагсан бөмбөгийн тамирчин, 3х3 үндэсний шигшээ баг болон Улаанбаатар Амазонс багийн тамирчин

Онцлох амжилтууд:
- “Токио-2020” Олимпод амжилттай оролцсон
- Үндэсний эмэгтэй дээд лигийн 2022-2023 оны улирлын алтан медаль

Б.МАРАЛ-ЭРДЭНЭ

Кроссфитийн тамирчин, хүндийн өргөлтийн спортын мастер

Онцлох амжилтууд:
- Кроссфитийн гурван удаагийн Улсын аварга
- Фанкшенл фитнессийн 2023 оны Азийн аварга

Х.ИРМҮҮН

Пара бочигийн тамирчин, Монголын пара бочигийн шигшээ багийн тамирчин

Онцлох амжилтууд:
- “Ханжоу-2022” Азийн наадамд амжилттай оролцсон
- 2023 оны Пара бочигийн ОУ-ын тэмцээнд шөвгийн наймд шалгарсан

Т.БАЯРЦЭЦЭГ

Буудлагын тамирчин

Онцлох амжилтууд:
- Буудлагын 2023 оны ДАШТ-ний мөнгөн медаль
- УАШТ-ний долоон удаагийн аварга

Д.СЭЛЭНГЭЭ

Пара байт харвааны тамирчин, Спортын мастер

Онцлох амжилтууд:
- “Токио-2020” Олимпод амжилттай оролцсон
- 2022 оны Пара ДАШТ-ний багийн хүрэл медаль

- 2023 оны Пара ААШТ-ний хүрэл медаль

Г.ГАН-ЭРДЭНЭ

Сагсан бөмбөгийн тамирчин, үндэсний шигшээ баг болон Эрдэнэт Майнерс багийн тамирчин

Онцлох амжилтууд:
- Үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын аварга
- 2019 оны Азийн оюутны АШТ-ний алтан медаль

Ч.СОЛОНГО

Хөлбөмбөгийн "Хараацай" клуб болон үндэсний шигшээ багийн тамирчин, нэгдүгээр зэргийн цолтой

Онцлох амжилтууд:
- 2023 оны Эмэгтэйчүүдийн лигийн алтан медаль
- 2023 оны Эмэгтэйчүүдийн футзалын лигийн хүрэл медаль
- 2022 оны Эмэгтэйчүүдийн лигийн мөнгөн медаль

О.ТУЛГА

Сагсан бөмбөгийн “Сэлэнгэ Бодонс” багийн тамирчин

Онцлох амжилтууд:
- 2021-2022 оны Нэгдсэн дээд лигийн хүрэл медаль
- 2023-2024 оны Бүх оддын тоглолтод амжилттай оролцсон
- 2023-2024 оны Шилдэг амжилт ахисан тоглогч

Б.ПҮРЭВСҮРЭН

Тэргэнцэртэй туялзуур сэлмийн тамирчин

Онцлох амжилтууд:
- 2024 оны Холбоодын нэгдсэн улсын АШТ-ний мөнгөн медаль
- Дархан нээлттэй тэмцээний хүрэл медаль
- “Порше Про Кап” тэмцээний хүрэл медаль

Б.ТӨГӨЛДӨР

Сагсан бөмбөгийн "Mongolians" багийн тамирчин

Онцлох амжилтууд:
- 2021-2022 оны Оюутны лигийн алтан медаль
- 2020-2021оны Оюутны лигийн алтан медаль
- 2021 оны Оюутны Универсад наадмын алтан медаль
- 2021 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ний алтан медаль

Г.ТӨГӨЛДӨР

Тусгай хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин тамирчин

Онцлох амжилтууд:
- “Берлин-2023” Тусгай Олимпд дөрөвдүгээр байр
- Чех Улсын дээд лигт тоглосон анхны Монгол тамирчин

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.