Мэдээ

Б.МӨНХЗАЯА “ПАРИС-2024” ОЛИМПЫН НААДАМД УРАЛДАХ БОЛЗОЛОО БИЕЛҮҮЛЛЭЭ


БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон “Сөүл-2024” марафонд Монголын тамирчин Б.Мөнхзаяа 2:24.45 цагийн амжилтаар “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ. Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн 42 км-ын зайд уралдсан Б.Мөнхзаяа долдугаар байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн байна. “Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа гурав дахь олимпын наадамдаа уралдахаар болж байна. Тэрбээр өмнө нь “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадамд тоосоо өргөж байв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.