Мэдээ

АЖЛЫН БАЙРНЫ АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ СУРГАЛТ АВАВ

 

Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн “Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий зөвлөмж”-ийн мөрөөр Биеийн тамир, спортын улсын хорооны бүтцийн албан тушаалын тодорхойлолтод дүн шинжилгээ хийх, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн хүрээнд өөрчлөн боловсруулах зөвлөх үйлчилгээг Удирдлагын академийн Төрийн иноваци, хөгжлийн албанаас авч байгаа билээ.


Энэ ажлын хүрээнд гуравдугаар сарын 20-ны өдөр “Ажлын байрны шинжилгээ ба албан тушаалын тодорхойлолт боловсруулах нь” сэдвийн хүрээнд “Ажлын байрны шинжилгээ хийх арга зүй” 90 минут, “Албан тушаалын тодорхойлолт боловсруулахад анхаарах зүйл” 90 минут, нийт дөрвөн цагийн академик сургалтыг авлаа. Сургалтад 37 албан хаагч оролцож, албан тушаалын тодорхойлолт боловсруулахтай холбоотой мэдээлэл цуглуулах арга аргачлалын талаар багаар ажиллан санал бодлоо солилцсон юм.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.