Мэдээ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДЭМЖЛЭЭ


Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр Төрийн ордонд болж, 35 асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний дотор Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны (ОНБТСҮХ) дарга Б. Бат-Эрдэнэ танилцуулсан ба Засгийн газрынгишүүд энэхүү хуулийн төслийг дэмжин УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

УИХ-ын энэ удаагийн Хаврын чуулганаар  “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэн батлах боломж бүрдэж байна. Хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д шилжүүлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо (БСШУСБХ) дээр ажлын хэсэг гарган төслийг байнгын хороо, Чуулганаар хэлэлцүүлэн батлуулах юм.

Хуулийн төслийг шинэчилэн боловсруулах асуудлыг Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнийн 2022 оны 12 дугаар сарын 15 өдрийн A/07 тушаалаар 17 хүни бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан боловсруулалтын ажлыг ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжингээр ахлуулан нэг жил дөрвөн сарын хугацаанд хийлгэж, судалгаа явуулан хэлэлцүүлэг хийн бэлтгэсэн юм.

Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг нь дөрвөн удаагийн нэгдсэн хурал хийж, төсөлд ажлын хэсгийн гишүүдийн саналыг бүрэн тусган бусад улсын допингийн эсрэг үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, холбогдох хуулийг судалсан ба хуульд заасны дагуу хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайлан, үр нөлөөний тайлан, зардлын тооцооны тайлан зэрэг хуулийн хэлэлцүүлэгт шаардагдах дагалдах баримт бичгийг боловсруулан гаргалаа.

Шинэчилэн найруулж буй Биеийн тамир, спортын тухай хууль нь спортын салбарын олон талт харилцааг эрх зүйн хувьд бүрэн зохицуулсан, амьдралд нийцсэн, спортыг эрчимтэй хөгжлүүлэхэд түлхэцболсон, энэ салбарт шийдвэрлэх ёстой олон асуудлуудыг тусган оруулсан төсөл нь 8 бүлэг, 41 зүйлтэй болж өргөжин 60 гаруй хувийн өөрчлөлт орох нь. Өдгөө мөрдөгдөж буй Биеийн тамир, спортын тухай хууль нь 5 зүйл, 29 зүйлтэй юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.