Мэдээ

ЖҮДО БӨХИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ ОРХОН АЙМАГТ БОЛНО


Орхон аймгийн “Хангарьд” спорт цогцолборт Монголын жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 8-10-нд болох нь. Эрэгтэйчүүдийн 47, эмэгтэйчүүдийн 32, холимог багийн 10 дахь удаагийн тэмцээнийг Монгол Улсын хошой аварга, олон улсын тэмцээний дөрвөн удаагийн аварга самбо бөхийн Ази тивийн мөнгөн медальт, дэлхийн цомын хүрэл медальт, Жадамбаагийн Нямдоржийн нэрэмжит болгон зохион байгуулах юм байна. Тус тэмцээний медаль хүртсэн тамирчидаас 2024-2025 оны шигшээ багийг бүрдүүлэх юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.