Мэдээ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО ХУРАЛДАВ

 Монголын оюутны спортын VI наадмын Зохион байгуулах хорооны анхдугаар хурал өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд боллоо. Хурлыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга бөгөөд Монголын оюутны спортын VI наадмын Зохион байгуулах хорооны дарга О.Баттулга удирдаж, Зохион байгуулах хорооны нийт 11 гишүүн (100 хувийн ирцтэй) хамрагдав.

Хурлаар энэхүү наадмыг Зохион байгуулах хорооны зорилго, зорилт, гишүүдийн ажил үүргийн хуваарь, бэлтгэл ажлын төлөвлөгөө, наадмын медаль, мандат, өргөмжлөлийн эх загварыг хэлэлцэн баталлаа. Спортын 10 төрөлд өрсөлдөөн өрнөх тус наадмын анхан шатны тэмцээн өдгөө болж буй бөгөөд дөрөвдүгээр сарын 1-ийг хүртэл явагдах юм. Монголын оюутны спортын VI наадмыг 279 сая төгрөгт багтаан зохион байгуулахаар тогтлоо.

Уг наадам нь оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг спортоор хичээллэх сонирхолыг нэмэгдүүлэх, шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн оюутны тэмцээн, Универсиад наадамд өрсөлдөх авьяаслаг тамирчдыг сонгон шалгаруулах ач холбогдолтой юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.