Биеийн тамир, спортын улсын хороо “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 3.5 дугаар зорилтын хүрээнд нийтийн хөлбөмбөгийг хөгжүүлэх, Монголын хөл бөмбөгийн холбоотой хамтран “GRASSROOTS” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх, хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийг амжилт үзүүлэхэд нь хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зураг ёслолд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Одбаатар болон МХБХ-ны Ерөнхийлөгч, АХБХ-ны Дэд ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, “Grassroots” хөтөлбөрийн менежер С.Ундрахбат нар оролцсон юм.
Санамж бичгийн хүрээнд орон нутагт хөлбөмбөгийн спортыг сурталчлах, арга зүйч, дасгалжуулагч, шүүгч бэлтгэх, хөлбөмбөгийн хэрэглэл материалаар хангах, талбай байгуулах чиглэлд хамтрахаас гадна бүх насны хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдын эрүүл мэнд, бие бялдрын ерөнхий хөгжил, ажиллах чадварыг нь тодорхойлох, шинжлэх ухаанд суурилсан бэлтгэл сургуулилтын төлөвлөгөө боловсруулахад нь дэмжлэг үзүүлнэ.
Энэ дагуу Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг болон Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.