Мэдээ

СҮХБААТАР АЙМГИЙН 2024 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ АЖИЛ


✅Биеийн тамир, спортын улсын хорооноос “Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Сүхбаатар аймагт зохион байгууллаа. Сургалтын үеэр ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газарт ажиллаж, тэдний 2024 онд хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр зорьсон ажилтай танилцлаа.
✅Онцолбол, тус аймгийн БТСГ-аас өвлийн спортыг хөгжүүлэх хүрээнд шайбтай хоккейн олон хотын тэмцээн, улсын начин Л.Дашдаваа агсаны нэрэмжит “Зодогтой багачууд” үндэсний бөхийн цэцэрлэгийн насныхны барилдаан, үндэсний мөсөн сурын Бүсийн тэмцээн зохион байгуулжээ.
✅Мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор БТСГ-ынхаа спорт заал, усан басейн, фитнессийг нэгдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 25-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй болгож, иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, бие бялдраа хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарахад чиглэсэн онцлох ажил нь байна. Энэ хүрээнд орон нутгийн нийт 1590 хүн хамрагдсан, эрүүл мэндийн талаас эерэг өөрчлөлт гарсан мэдээлэл өглөө.
✅Түүнчлэн “Сүхбаатар хөгжлийн лиг”, “Илүүдэл жингүй-Эртэч Сүхбаатарчууд” уриан дор нийтийн гүйлтийг зохион байгуулж, биеийн тамирын багш, дасгалжуулагч нарт модон барилдааны бүсийн сургалт зохион байгуулсан байна. Харин өнөөдрөөс “Дугуйн фестивал-2024”, есдүгээр сард “Би сэлж сурлаа” аяныг зохион байгуулах ба “Ханан жим” клуб, Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоотой хамтран цомын тэмцээн зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа гэлээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.