Монгол Улсын хэмжээнд 7000 хүнээс судалгаа авахад нийт хүнамын 29 хувь нь хөдөлгөөний хомсдолтой ба зүрх судасны өвчнөөр жилд дунджаар 5000 орчим иргэн тогтмол өвчилдөг гэсэн судалгаа гарсан. Шалтгааныг иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хандлага сул байгаатай холбон үздэг.
Тэгвэл энэ сөрөг дүнг бууруулах хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооноос “Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Хэнтий аймагт зохион байгууллаа. Сургалтад Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газар, ерөнхий боловсролын сургуулийн багш, дасгалжуулагч гэхчлэн 28 хүн хамрагдлаа.
Арга хэмжээний эхэнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга “Эрүүл амьдралтай иргэнийг төлөвшүүлэх үйлсэд биеийн багш,арга зүйчид ямар оролцоотой ажиллахыг тодорхой болгож өгөх зорилготойгоор “Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Мөн бие бялдрын түвшин тогтоох сорилоор дамжуулан хүн амын эрүүл мэндийн газар очихоос урьтаж, эрсдэлд бүлэг рүү очихоос өмнө хязгаарлах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.
Харин Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл “Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, хөдөлгөөний хомсдолыг бууруулахад нэн тэргүүнд спортоор хичээллэх ээлтэй орчныг бүрдүүлэх, чанар хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, хүм амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй уян хатан тогтолцоог бүрдүүлэх, биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилт, даатгалын тогтолцоог боловсронгуй болгохёстой” хэмээгээд Бүсчилсэн хөгжлийг бодлогыг спортоор дамжуулж хэрэгжүүлэх цаг ирсэн гэдгийг онцоллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.