Мэдээ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН НААДМЫН ГАНДБОЛЫН ТӨРӨЛД МУИС, “МОН-АЛТИУС” СУРГУУЛИЙН БАГ АВАРГАЛАВ


Монголын оюутны спортын VI наадам дөрөвдүгээр сарын15-26-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд 33 их, дээд 2240 тамирчин спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Өнөөдөр тус наадмын гандболын медальтнууд тодорсон ба энэ төрөлд эрэгтэй 10, эмэгтэй долоон багийн нийт 220 тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ангилалд МУИС тэргүүн байр эзэлж, “Их Засаг”, “Мон-Алтиуссургуулийн баг удаалав. МУИС-ын эрэгтэй баг зургаан удаа болсон тус наадмын гандболын төрөлд анхны алтан медаль хүртлээ.

 

Харин эмэгтэйчүүдийн ангилалдМон-Алтиуссургуулийн баг алтан медаль хүртсэн бол МУИС, МУБИС-ын баг мөнгө, хүрэл медалийн тавцанд зогслоо. Алтан медаль хүртсэн МУИС-ын баг тус наадмын гурав дахь алтан медалиа хүртэж байна. Тэд өмнө нь Монголын оюутны спортын 3, 4 дүгээр наадамд түрүүлж байв.

 

Гандболын шигшээ тэмцээний хаалтын ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, наадмын Зохион байгуулах хорооны дарга О.Баттулга, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн дэд захирал Л.Гүндэгмаа нар оролцлоо

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.