Мэдээ

ВОЛЕЙБОЛ: ШУТИС, АШУҮС-ИЙН БАГ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Монголын оюутны спортын VI наадам дөрөвдүгээр сарын15-26-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд 33 их, дээд 2240 тамирчин спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Өнөөдөр тус наадмын волейболын медальтнууд тодорсон ба эрэгтэйчүүдийн ангилалд ШУТИС алтан медаль хүртсэн бол МУИС, “Ракаль”-ийн баг мөнгө, хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдэд АШУҮС-ийн баг түрүүлж, ШУТИС, МУИС-ийн баг удаалав.
Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн М.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тус наадмын гурав дахь түрүүгээ хүртсэн бөгөөд өмнө нь 2003, 2013 онд түрүүлж байжээ. Харин эмэгтэйчүүдэд түрүүлсэн Х.Цэрэнвандан дасгалжуулагчтай АШУҮС-ийн баг тус наадмын хоёр дахь медаль (2022 онд мөнгө) анхны түрүүгээ авлаа.
Тус тэмцээний хаалтын ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, наадмын Зохион байгуулах хорооны дарга О.Баттулга, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн, Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Чингарьд нар оролцлоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.