Биеийн тамир, спортын улсын хорооноос Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Биеийн тамир, спортын газрын ажилтнууд болон арга хэмжээнд оролцогчдод зориулж “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” биеийн тамирын арга хэмжээний талаар мэдээлэл өгч, танилцуулга, сургалт зохион байгууллаа.
Цахим уулзалтаар уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн А.Хосхүү гүйлтэд ашиглагдах "STRAVA" аппликейшныг ашиглах зааварчилгаа, зөвлөгөө өгч аймаг, дүүргийн нэр бүхий групп хаягт гүйлтэд оролцогчдыг хэрхэн гишүүнээр бүртгэх, оролцогчид өөрийн туулсан нийт замаа хэрхэн хэмжих зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
“Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” биеийн тамирын арга хэмжээтэй холбоотой шинэ мэдээлэл болон сонирхсон асуултуудаа
https://www.facebook.com/groups/tsahimguilt/?ref=share группэд нэгдэж, авах боломжтой.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.